Replica Chanel Handbags Louis Vuitton Monogram Canvas Coach Purses For Cheap
Иргэдэд Үйлчилгээ
 
 
 

Манай байгууллагын вэб хуудсанд морилон саатсан эрхэм хүндэт таньтай интернэтийн орчинд эчнээ уулзаж байгаадаа баяртай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг иргэд, олон нийтэд хүргэх, байгаль хамгаалах үйл ажиллагааг нээлттэй хүртээмжтэй, үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгох үүднээс энэхүү вэб хуудсыг ажиллуулж байна. Байгаль орчноо хамгаалах, байгаль орчны тулгамдсан асуудлын талаар та бүхний санал бодол, мэдээлэл, үнэт зөвлөмжийг сонсоход энэхүү вэб хуудас тодорхой хувь нэмрээ оруулна. Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн өнөөгийн өндөр хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаандаа төрөл бүрийн шинэлэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.


Байгаль хамгаалахад чиглэгдсэн та бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай.

Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга Ю.Дэлгэрмаа

 

Товч танилцуулга

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль хамгаалах газар нь нийслэлийн ногоон бүсийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн тэнцлийг хангах талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотын ногоон бүсэд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

Дэлгэрэнгүй

 
 
 
 
 
 

Мэдээ мэдээлэл

left direction
right direction
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН EC ЗҮЙН ДҮРЭМ
  Засгийн газрын 2010 оны 288 д...
Удаан задардаг органик бодис
Байгаль орчин, аялал жуулчла...
БОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлсэн үг
"Агаарын бохирдол, орчны дорой...
Цасны баяр боллоо.
  Нийслэлийн биеийн тамир сп...
 
 
 
 

Иргэдэд Үйлчилгээ

Нийслэлийн Байгаль хамгаалах газрын товч танилцуулга

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль хамгаалах газар нь нийслэлийн ногоон бүсийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн тэнцлийг хангах талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотын ногоон бүсэд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

 

2.Эрхэм зорилго

Монгол Улсын нийслэлийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зүй зохистой ашиглуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах замаар байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангахад оршино.

 

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ногоон бүсэд зуслангийн газарт Байгаль орчны дүгнэлт олгоход бүрдүүлэх материал

1. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны эрхийн бичиг, гэрчилгээний хуулбар / иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
2. Эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газрын байршлыг харуулсан план зураг
3. Дүгнэлт гаргуулах албан тоот, өргөдөл

Хайгуулын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал

1. Газар эзэмших эрхийн бичгийн хуулбар
2. Өргөдөл / хаана, өрөмдлөг хийх аж ахуйн нэгжийн нэр, өрөмдлөгийн машины марк, өрөмдлөгийн гүн/
3. Хайгуулын цооногийн байршлын схем зураг
4. Өргөдөл гаргагчийн хаяг, холбоо барих утас

 
 
 
 

Таны мэдлэгт

Стратегийн үнэлгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын стратегийн үнэлгээ ( БОСҮ ) нь аливаа салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулагдах эсвэл шийдвэр гаргахаас өмнө байгаль үрчин, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг цогцоор авч үзэн тэдгээрийн харилцан шүтэлцээг хангахад чиглэгдсэн үйл явц юм.